93 хүүхэдтэй “супер эцэг”

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 02

Арабын Нэгдсэн Эмират улсдаа “супер эцэг” гэдгээрээ алдаршсан Мухаммад Даад Мурад удахгүй 94 дэх хүүхдээ өлгийдөн авахаар зэхэж байгаа гэнэ. Өдгөө 67 настай тэрбээр “Би дэлхийн бараг тал орны эмэгтэйчүүдтэй гэрлэсэн. Би 93 хүүхэдтэй. Удахгүй буюу хоёр сарын дараа 94 дэх нь төрнө. Би энэ сард дахиад гэрлэхээр төлөвлөж байна” гэжээ.

АНЭУ-ын хамгийн олон хүүхэдтэй эцэг гэгддэг Мухаммад 100 хүүхэдтэй болох зорилго тавьжээ. Тэрбээр 2015 он гэхэд зорьсондоо хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа аж. Удахгүй 30 нас ч хүрээгүй дөрөв дэх эхнэрээ авах гэж буй энэ эр тэтгэвэрт гарсан бөгөөд өрөөсөн хөлгүй юм. Тэрбээр өдөрт зургаан удаа сексддэг. Ингэхдээ “Виагра” зэрэг сексийн идэвхийг нэмэгдүүлдэг элдэв бүтээгдэхүүнд огт итгэдэггүй гэнэ. “Супер эцэг”-ийн чалхын гол нууц нь лаазалсан, нөөшилсөн, хөлдөөсөн бүтээгдэхүүн огт хэрэглэдэггүйтэй холбоотой. Харин шинэхэн хүнс, байгалийн цэвэр зөгийн бал, бөднө шувууны хатаасан мах л хэрэглэдэг аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top