Өнгөрсөн лхагва гарагт Парист Италийн шинэ ерөнхий сайд Энрико Летто Францын ерөнхийлөгч Франкос Холландетай Епропын улсуудын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар уулзалт хийлээ.Итали, Францын удирдлагууд Европын орнууд бүс нутгийн эдийн засгийн хямралаас гарахын тулд зөвхөн шаргуу арга хэмжээ авч ажиллаад зогсохгүй эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх ажлыг ч бас хийх ёстой гэж санал нэгдлээ. Мягмар гарагт ерөнхий сайд Энрико Летто Германы канцлер Ангела Меркелтэй уулзах үед хадагтай Меркел эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах хатуу арга хэмжээ авах шаардлагатай гэдгийг хэлжээ. Иймээс тэдний энэ санаа нь Германы байр суурьтай зөрчилдөж байгаа юм байна.Уулзалтын дараагаар ерөнхий сайд Энрико Летто сурвалжлагч нарт эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд хэрэглээний өсөлтийг сайжруулах шаардлагатай болж байна гэж хэллээ. Мөн тэрээр Европ чангалсан бүсээ сулруулж хэвийн байдалдаа орох ёстой. Европын эдийн засгийн байдал нь санхүүгийн өөрчлөлт шинэчлэлт хийх шаардлагатай болсныг сануулж байна гэж нэмж хэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )