Умард Солонгосд жуулчилж очсон Америк иргэнд 15 жилийн ял оноожээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 02

Өнгөрсөн оны 11 сард Умард Солонгосд баригдсан Америкийн иргэнийг 15 жилийн хүнд хөдөлмөр эрхлэх ял оноож шийтгэлээ гэж тус улсын мэдээллийн агентлаг мягмар гарагт мэдээллээ.Умардынхан түүнийг Кеннэт Баэ гэж нэрлээд байгаа ба тэрээр солонгос гаралтай америкийн иргэн бөгөөд хүчинтэй жуулчны визтэй Умард Солонгосд очсон байна. Гэвч АНУ –ын Төрийн Департментаас түүнийг яллах болсон шалтгааныг мэдэхгүй байгаа юм байна. Умард Солонгосын албаны мэдээгээр бол түүнийг тус улсын эсрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас ял оноосон гэх боловч гэмт хэргийг нарийн дурдаагүй байна.Даваа гарагт АНУ –ын Төрийн Департмент Баег хүний эрхийг дээдлэх үүднээс суллахаар давж заалджээ.Вашингтон Умард Солонгостой ямарч дипломат харилцаа байхгүй байгаа тул одоогоор АНУ-ын хэргийг хамааран ажиллаж байгаа Шведийн дипломатч Баетай уулзахад бэлэн байгааг мэдэгджээ. Өмнө нь Америкчууд визтэй болон визгүй санамсаргүй олон удаа Умард Солонгосруу орж байсан. Харин Баегийн хувьд жуулчны байгууллагаар дамжуулан албан ёсны визтэй зорьчсон. Түүнийг ийнхүү яллах болсон нь АНУ болон түүний холбоотон Өмнөд Солонгос, Умард Солонгосын хооронд үүсээд байгаа хурцадмал байдалтай шууд холбоотой гэж албаныхан үзэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkk(202.21.116.2) 2025 оны 03 сарын 13

tagnuul biz de USA giin

1  |  0
Top