Кэсоны үйлдвэрийн нөхөн төлбөрийг Өмнөд Солонгос төлнө

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 03

БНСУ-ын засгийн газар Солонгос дундын Кэсон аж үйлдвэрийн бүст үйлдвэрлэлээ арга буюу  зогсоосон компаниуддаа  273 сая доллар нөхөн олгох талаар “ИТАР-ТАСС” агентлаг  мэдээлжээ.Энэхүү нөхөн төлбөр нь тус бүсэд үйл ажиллагаа явуулж байсан компаниудад  үзүүлэх засгийн газрын анхан шатны тусламж бөгөөд хожим ч үүнээс буурахгүй хөрөнгийн  тусламж үзүүлэхээ Өмнөд Солонгосын тал амлаад байгаа юм.

Солонгос дундын гэх тодотголтой БНАСАУ-ын нутаг дэвсгэрт  байрлах  тус үйлдвэрт  Өмнөд Солонгосын 123 компани  бүртгэлтэй юм.

Тус бүс нутагт Өмнөд Солонгосын 800,Умардын 53000 орчим  иргэд ажиллаж амьдардаг бүртгэл байдаг юм.

Пхеньяний тал  Кэсон бүст Өмнөд Солонгосын ажилчдыг  нэвтрүүлэхгүй шийдвэр гаргасны дараа БНСУ  бүх ажилчдаа арга буюу татжээ.

М.Мишээл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top