“Анна Каренина” киноны гол дүрээр алдаршаад байгаа Английн нэрт жүжигчин Кира Найтли ойрын өдрүүдэд хуримаа хийхээр зэхэж байна.
Тэрээр нөхөр болох хөгжимчин Жеймс Райтонтай 2011 оны 2 сард танилцсан юм.
Тэд Францын өмнөд хэсэгт гэрлэх ёслолоо батлуулах бөгөөд нүсэр арга хэмжээ бололгүй даруухан тэмдэглэхээр шийдээд байна.
Хуримын товоо тэд төрөл төрөгсөд ,дотны найз нөхддөө саяхан дуулгасан байна.Мөн залуу хос эрхэм зочдоо олны анхаарал таталгүй тус тусдаа цөөхүүлээ хүрэлцэн ирэхийг хүсжээ.
Кира Найтлигийн хуримын даашинзыг алдарт Шанелийн Карл Лагерфельд урлаж байна.
М.Мишээл
Сэтгэгдэл ( 0 )