Сирийн засгийн газар Хомын зарим хэсгийг буцаан авлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 03

Мягмар гарагт Сирийн цэргүүд Хом хотын газар нутгийн ихэнхийг хяналтандаа авч сөрөг хүчнийхний  эргэн тойрныг бүсэлжээ. Засгийн газрын цэргүүд Баниасын далайн эргийн орчмын Албайда тосгонд нэлээд хүчтэй тулалдаан хийлээ.Сирийн хүний эрхийн ажиглагчид ерөнхийлөгч Башир ал Ассадын цэргийн хүч сөрөг хүчний бэхлэлт болсон Хом хотын хуучин дүүрэгт цэргээ шууд оруулж Вади ал-Саяах-ыг булаан эзэллээ хэмээн мэдээлжээ.Вади ал- Саяахын босогчид Хомд орж ирж буй засгийн газрын цэргийг зогсоохоор тэмцэж 200 гаруй гэр бүлийг хуучин дүүрэгрүү зугатахад тусалжээ.Хом хотын хувьсгалын зөвлөлийнхөн 800 гаруй гэр бүл, 500 орчим шархадсан иргэд энэ байдлаас айж түгшсэн байдалтай байгаа ба тэдний ихэнх нь явцуу аллага болон өш хонзон авсан дайралтын золиос болохоосоо сэтгэл түгшиж байна гэж хэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top