АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама АНУ, Мексикийн харилцааны талаар хэлэлцэхэд 2 асуудал байнгын анхаарлын төвд байдаг ба энэ бол аюулгүй байдал ба цагаачлалын асуудал гэж хэлжээ. Ерөнхийлөгч Барак Обама одоо хоёр орны хил дээр худалдаа наймаа болон ажлын байрыг нэмэгдүүлэх цаг нь болсон. Энэ бол миний айлчлалын гол зорилго юм гэж Мексикийн нийслэлд тус улсын ерөнхийлөгч Энрико Пенатай хийсэн уулзалтын дараа сурвалжлагч нарт хэлжээ. Хоёр орны төрийн тэргүүнүүд эдийн засгийн болон худалдааны хамтын ажиллагааг хэлэлцэх өндөр түвшний шинэ ажлын хэсэг бүрдүүлэх талаар харилцан тохиролцлоо. Хоёр орны засгийн газрын сайд нар болон АНУ-ын дэд ерөнхийлөгч Жой Байденаас бүрдэх шинэ ажлын хэсэг нь энэ намар анхны хуралдаанаа хийх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )