Өмнөд Солонгосын албаны хүн Хятад улс төлөөлөгчөө Пхеньянруу Умард Солонгосыг өдөөн хатгалгаа зогсоохыг ятгахаар ойрын үед явуулах шинжгүй байна гэж хэлжээ.Өмнөд Солонгосын зургаан талт цөмийн хэлэлцээрийн дарга Лим Сун Нам Хятадын төлөөлөгч Ву Давэйтай Бээжинд уулзсаны дараа ийнхүү мэдэгдсэн байна.Лим Сун Нам өнгөрсөн сард Пхеньян Өмнөд Солонгосын ажилчдыг хоёр орны хамтран үйл ажиллагаагаа явуулдаг аж үйлдвэрийн цогцолбороос гаргаснаас хойш цогцолборын үйл ажиллагааг түр зогсоосон байгаа талаар хэллээ.Мөн тэрээр Хятад улс асуудлыг хэлэлцээрийн замаар шийдвэрлэхийг хичээж байгаа Өмнөд Солонгосын байр суурийг дэмжиж байна гэж нэмж хэлжээ.

Сэтгэгдэл ( 1 )
Хойд Солонгос улсыг бусад улсууд нийлж шахаанд оруулж байна. Манай улс тэр гуйсан тусламжийн өгөөсэй. Хэдэн мянган хүн өлсгөлөнгийн ирмэг дээр байгаа. Тэвдэж явхад нь тэвэнгээр ч болов туслахсан.