Америкийн IBM (International Business Machines Corporation) байгууллагын эрдэмтэд 45 нанометрийн хэмжээтэй хөдөлж буй атомоор хийсэн дэлхийн хамгийн жижиг киног бүтээжээ. Өнгөрсөн лхагва гарагт эрдэмтэд “Хүү ба түүний атом” нэртэй 1 минутын киноны нээлтээ зарлажээ. Зогсолт-хөдөлгөөнтэй видео нь нэгэн хүү бөмбөг өшиглөн тоглож, трамполин дээр үсэрч байгааг дүрлэн харуулдаг ба микроскопоор 100 сая дахин өсгөж томруулан бүтээсэн кино гэнэ.Эрдэмтэд зэс дэлгэцэн дээр хүү болон бусад дүрсийг зурахдаа нүүрстөрөгчийн ислийн молекулыг ашиглажээ. Дэлгэцийн хэмжээ нь 25*45 нанометрийн хэмжээтэй ба 25 нанометр нь 1 мм-т 40 000 th багтах юм байна.Эрдэмтэд эхлээд атомын хөдөлгөөнийг зогсоохын тулд зэс дэлгэцийг -268 °С хэмд хөргөжээ. Ингэснээрээ тасалгааны температурт атомыг өөрийн дураар хөдөлгөж болох юм байна. Дараа нь тэд зүү ашиглан микроскопоор атомыг хөдөлгөжээ. Уг киног 4 эрдэмтэн 2 долоо хоногийн турш хийсэн ба Гиннесийн номонд дэлхийн хамгийн жижиг зогсолт-хөдөлгөөнтэй кино гэдгээр бүртгэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )