Самолид өлсгөлөнд нэрвэгдэж 260 000 хүн амь үрэгджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 03

НҮБ-ын мэдээгээр 2010-2012 онуудад Самолид өлсгөлөнд нэрвэгдэж 258 000 хүн амь үрэгдсэний 52% нь 5-аас доош насны хүүхэд байсан байна.НҮБ-ын Хүнс тэжээл болон Газар тариалангийн байгууллагын саяхны мэдээгээр 2010 оны 10 сарын үеэр Самоли улсын төв болон өмнөд хэсгээр өлсгөлөн болсон байна. Үүний гол шалтгаан нь ган гачиг, сунжирсан иргэний дайн байжээ.Самолигийн өмнөд хэсгийн Исламийн цэргийн хүчин болон Кени улсын цэргийн хүчний дэмжлэгтэй түр засгийн газрын хүчнүүдийн хоорондын ширүүн тулаанаас болж тус улсын  хоол хүнс ба эрүүл ахуйн нөхцөл байдал 2011 оны 7-р сард хамгийн муу үзүүлэлттэй байсан байна. Зөвхөн 2011 оны 7 сард гэхэд 50 000 хүн өлсгөлөнгөөр үхэх ирмэгт тулаад байжээ.Өнгөрсөн оны 8-р сард иргэний дайны дараа Самоли улс парламентийн сонгууль хийж олон улсаар хүлээн зөвшөөрөгдсөн засгийн газрыг байгуулжээ.Дахин өлсгөлөн болох, ард олны амьдралд заналхийлэх үйлдэл гарахаас урьдчилан сэргийлэхэд дотоодын улс төрийн байдлыг тогтвортой болгох чухал шаардлагатай. Иймээс нам болгон өөрийн зөрчилдөөнтэй асуудлаа шийдвэрлэх шаардлагатай байна гэж НҮБ-аас мэдээлж байна.Өнгөрсөн мягмар гарагт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс энх амгалан үндэстнийг байгуулах Самолигийн засгийн газрыг дэмжих шинэ төлөөлөгчийн газрыг байгуулах шийдвэрийг санал нэгтэйгээр баталлаа. Самоли дахь НҮБ-ын дэмжлэг үзүүлэх төлөөлөгчийн газар нь энгийн иргэдээс бүрдэх юм байна. Энэ байгууллагын үйл ажиллагаа нь энэ оны 6 сард эхлэх ба жилийн туршид ажиллах гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top