Нөхөртөө зодуулж биеэ шатаалгасан эмэгтэй АНУ-ын Бостон хотын эмнэлэгт нүүрний арьс шилжүүлэн суулгах мэс засалд оржээ.44 настай 2 хүүхдийн эх хадагтай Тарлетоныг хуучин салсан нөхөр нь харгис хэрцгийгээр зодсоны дараа бензин асган шатаажээ. Түүний бүх биеийн 80% нь түлэгдэн шатсан боловч хамгийн ихээр түлэгдэж бэртсэн нь түүний нүүрний арьс булчин байжээ. Бостон хотын эмнэлэг түүний нүүрний арьс булчин, мэдрэлийн судсуудыг нөхөн сэргээж шилжүүлэн суулгах мэс ажилбарыг 15 цагийн турш хийсэн ба мэс засал амжилттай болжээ. Хадагтай Тарлетон өөрийн нүүрний арьсны донорын нэрийг нь мэдэхгүй боловч түүнийг өдөр бүр дурсан санах болно гэж хэлжээ. Тэрээр 2007 онд халдлагад өртсөний дараа 55 гаруй удаа мэс засалд орсон бөгөөд зарим мэс ажилбар нь түүний харааг сэргээх мэс ажилбар байсан байна. Эмч нар одоо хадагтай Тарлетоны нүүрний булчингуудын үйл ажиллагааг сэргээх зорилготой ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )