АНУ-ын Калифорни мужид 6 томоохон ойн түймэр гарч 3000 гаруй гал сөнөөгчид ажиллаж байна.Номхон далайн эргийн төв зам дагуу 50 гаруй км-ын урттай хамгийн том түймрийн голомтыг хэдэн өдрийн туршид ажиллаж унтраажээ.Хаврын түймэр гэж нэрлээд байгаа энэ түймэр нь Лос Анжелсын баруун хойд далайн эрэгт хүрч олон мянган хүний сэтгэлийг түгшээж байна.Гал сөнөөгчид энэ жил 680 гаруй ойн түймрийг унтраагаад байна. Камарило хотод гарсан түймэр 69 км² газар нутгийг хамраад байгаа ба өнгөрсөн баасан гарагаас хойш улам нэмэгдэж байна.Энэ түймэр олон хүний орон гэрийг сүйтгээд байгаа ба 4000 гаруй айл өрх эрсдэлд ороод байна. Харин одоогоор бэртэж гэмтсэн хүн байхгүй байна гэж АНУ-ын хэвлэлээр мэдээлж байна.

Сэтгэгдэл ( 0 )