Бангладешд барилга нурж 600 гаруй хүн бэртжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 06

Өнгөрсөн 7 хоногт Бангладешд 8 давхар барилга нуржээ. Энэ барилгад даавууны үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг байсан ба энэ нурангаас 600 гаруй хүний цогцсыг татаж гаргажээ.
Бангладешийн энэ аж үйлдвэрийн барилгын аюул улс орон даяар түгшүүрт автуулаад байна.
Засгийн газрын урьдчилан мөрдөн байцаах алба доод давхарын 4 цахилгаан үүсгүүрээс болж барилга нурсан гэж мэдэгдэж байна.
Тус улсын засгийн газрын мөрдөн байцаах албаны дарга Аддин Кандакер цахилгаан тасалсны дараа цахилгаан үүсгүүрүүд олон мянган оёдлын машиныг масслуулж барилгыг тэр чигээр нь доргиосон хүчтэй цахилгаан дамжуулснаас болж барилга нурсан гэж мэдэгджээ. Уг барилгыг цахилгааны хүчтэй чичиргээг дааж гарах чадваргүй чанар муутай төмөр торлог зэрэг материалаар барьсан байжээ.
Архитекторууд энэ барилгыг анх дэлгүүр, албан газрын зориулалттай барьсан ба сүүлийн 3 давхрыг зөвшөөрөлгүйгээр нэмж барьсан гэж хэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top