Малайзын Үндэсний Нэгдсэн эвсэл нь сонгуульд ялжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 06

Малайзын Үндэсний Нэгдсэн эвсэл нь 56 жилийн туршид улс орныг удирдаж байгаа ба энэ удаа ч мөн сонгуульд олонхийн санал аван ялжээ.
Тус улсын ерөнхий сайд Нажиб Разакын удирддаг Үндэсний эвсэл нь парламентын нийт 222 суудлын 133-ыг  ялжээ.  Харин сөрөг хүчний хувьд үлдсэн 89 суудлын 82-ыг нь авч парламентад суух эрхтэй болжээ.
Ялагдал хүлээсэн сөрөг хүчний удирдагч Анвар Ибрахим засгийн эрхийг барьж буй эвслийг луйвардсан хэмээн буруутгаж байна.
Малайзын нийт иргэдийн 80% нь саналаа өгсөн гэж сонгуулийн хорооноос мэдээлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top