Испанийн Мадрид хотод болсон нислэгийн үзүүлэх тоглолтын үеэр хуучны жижиг тийрэлтэт онгоц сүйрчээ.
Өнгөрсөн ням гарагт болсон сүйрлийн үеэр онгоц талбай дахь нисэх онгоцны байрыг мөргөж агаарт түймэр асан их хэмжээний хар утаа гарчээ.
Онгоцны нисгэгч 30 настай залуу байсан ба хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн боловч удалгүй нас баржээ. Энэ үзүүлбэрийг үзэж сонирхож байсан 3000 гаруй үзэгчдээс харин бэртэж гэмтсэн хүн байхгүй байна.
Испанийн Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр бол HA-200 Saeta хэмээх энэ онгоц нь сургалтын зориулалтаар 1950 онд үйлдвэрлэгдсэн юм байна.

Сэтгэгдэл ( 0 )