Хятадын худалдаачид харх, үнэгний махыг үхэр, хонины мах хэмээн зарж байсныг шалгалтаар илрүүлжээ. Энэхүү хууль бус бизнест одоогийн байдлаар 904 хүнийг баривчлан саатуулаад байгаа хэмээн “Синхуа” агентлаг Хятадын Олон нийтийн аюулгүй байдлын яамны эх сурвалжаас мэдээллээ. Түүнчлэн цагдаа нар мөн шалгалтаа үргэлжлүүлэн шалгах явцад олон зүй бус үйлдлийн илрүүлсэн байна. Тухайлбал, үнэг, булга, хархны маханд химийн бодис нэмж хонины мах болгоод зах дээр гаргаж борлуулдаг байжээ.
Хуурамч махны худалдаачид энэхүү наймаанаас нийтдээ 10 сая юанийн ашиг олсон байна. Гэмт этгээдүүд махыг химийн бодисоор “бордоод” зогсохгүй мөн усаар тарьж хөөлгөн жинг нь нэмэгдүүлж худалдаалдаг байв. Энэ мэт “хулхи” мах газар авсаар одоогоор 20 тн гаруй махыг хурааж, 382 эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Тиймээс Хятадад байхдаа мах идэхгүй байвал өлзийтэй сайн хэмээн улс орнууд сэрэмжлүүлж байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )
муу заваан амьтад энэ дэлхийгээс явах хэрэгтэй шүү