Бейонсе бренд

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 06

Гремийн 17 удаагийн шагналын эзэн, тоглолтын борлуулалт нь 75 сая ам. долларт хүрч дэлхийн рекорд амжилт тогтоосон Бейонсе нь дэлхийн шоу бизнесийн хамгийн амжилттай яваа эмэгтэй юм. Энэ жилийн америк хөл бөмбөгийн үндэсний лигийн аварга шалгаруулах  тэмцээний  шувтаргын тоглолтын үзүүлбэрээс ерөнхийлөгчийн ёслолын арга хэмжээнд хүртэл оролцдог түүний үзүүлбэр тоглолтууд нь маш амжилттай явж байна. Тэрээр хөгжмийн чартад төдийлөн ороод байдаггүй боловч өөрийгөө дэлхийн бренд болгоод энэ байдлаа хадгалж үлдэхээр шаргуу ажиллаж байна. Түүний нэр нь загварын шошгоноос үнэртний сав, пепсигийн реклам сурталчилгаан дээр хүртэл хаа сайгүй гардаг болжээ. Бейонсе болон түүний нөхөр Жэй Зи нар поп хөгжмийн анхны тэрбумтан хосууд хэмээн нэрлэгдээд байгаа ба “Амьдрал бол мөрөөдөл” нэртэй тэдний тухай баримтат кино гарчээ. Форбес сэтгүүлээс түүний жилийн орлого 40 сая ам. доллар гэдгийг тогтоон өнгөрсөн жилийн дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн 32 дугаарт оруулсан байна. Түүний энэ хичээнгүйлэн гаргасан дүр төрх нь 31 настай одыг өөрийгөө тачаангуй жүжигчин, сүйхээтэй бизнес эмэгтэй, үүргээ сайн ухамсарласан гэрийн эзэгтэй, хайртай ээж гэдгийг үзүүлж чаддаг болохыг харуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top