Ассошэйтэд Пресс агентлагийн мэдээлснээр Сири улс Израйлыг Сирийн засгийн газартай тулалдаж байгаа алан хядагч бүлгүүдэд цэргийн дэмжлэг үзүүлэх зорилгоор Дамаскус хотын ойролцоо агаарын дайралт хийсэн гэдгээр буруутгаж байна.
Сирийн гадаад хэргийн сайд өнгөрсөн ням гарагт НҮБ болон түүний Аюулгүйн албанд илгээсэн захидалдаа Израйлийн довтолгоонд нэлээд хэдэн хүн өртөж гэмтэж бэртэн амь үрэгдэж олон зүйлийг сүйтгэлээ хэмээн дурджээ.
Сирийн засгийн газар ерөнхийлөгч Башир Ассадын дэглэмийг адан хядагч гэдгээр заналхийлэхийг оролдож буй дээрэмчдийн бүлгийг энэ хэрэгт хамруулж байна.
Тагнуулын албаны мэдээгээр бол ням гарагийн өглөө Израйлын цэргийн хүчин энэхүү асуудал үүсгэсэн 2 хүчтэй цохилтоо хийжээ. Эхнийх нь цагийн дараа Дамаскус хотод Иранд үйлдвэрлэсэн пуужинтай ачаа тээврийг оносон ба дараагийн дайралт нь 3өдрийн дараа Сирийн иргэний дайнд Израйлыг оролцуулсан хүчтэй хурцадмал байдлын дохио болж буужээ.
Сэтгэгдэл ( 0 )