Египетийн ерөнхий сайд Кишам Кандил түүний дагалдагч, бие хамгаалагч нар ням гарагийн өглөө Египетийн нийслэл Кайро хотод дайралтанд өртсөн боловч гэмтээгүй байна.
Ерөнхий сайд Кишам Кандилын машин нь гүүр давж байх үедээ хурдтай явж байсан ачааны машинтай мөргөлджээ. Ерөнхий сайдын бие хамгаалагч нар нь сэрэмжлүүлж буудсан бол ачааны машинд байсан 3 залуу хамгаалагч руу шувууны буугаар бууджээ. Гэвч тэд машинд хэн байсныг мэдээгүй байжээ.
Тус улсын дотоодын хамгаалах яамны сайдын хэлснээр бол энэ осол нь улс төрийн болон өөр ямар нэгэн зорилгогүй байсан байна.
Сэтгэгдэл ( 0 )