Өнгөрсөн ням гаригт шилжих шөнө Сан-Франциско хотын нэгэн гүүрэн дээр нэгэн харамсалтай хэрэг гарчээ. Гуч орчим насны есөн хүүхний хөлөглөж явсан лимүзин машин гэнэт шатаж эхэлсэн байна. Тэдний тав нь амьдаараа шатсан бол өөр дөрвөн бүсгүй жолоочийн хамт амьд мултарч чаджээ. Уг нь аврах ангийнхан машин дотор үлдсэн хүүхнүүдийг аврахыг оролдсон боловч амжилт олоогүй байна.Амьд үлдсэн хүүхнүүд хордлого болон янз бүрийн түлэгдэлттэйгээр эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа аж.
Цагдаа нар гал юунаас болж гарсаныг тогтоохоор ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )