Тооцоололын ирээдүй таны гарын алганд байна гэдгийг Фэйсбүүк сайн мэдэж байна. Тиймээс ч аварга том техникийн хамгийн сайшаалтай зүйл нь компанийн бизнесийг гар утасны хэрэглээ хамгийн хурдан хугацаанд өсгөх чадвартайд байгаа юм. Фэйсбүүкийг үндэслэгч Марк Цүкерберг гар утасны хэрэглээний өсөлт бол компанийн хамгийн чухал зүйл гэж Волл Стрийтийн судлаачдад хэлжээ. Фэйсбүүк бол хөдөлгөөнт компани юм. Фэйсбүүкийн хөдөлгөөнт байдал нь зардлаа нөхөхөөс эхлэх гэнэ. Фэйсбүүкийн хөдөлгөөнт гар утаснаас олох ашгийг 2012 оны эхний улирлын нийт ашгийн хувиар тооцвол 0% тай байна. Өнгөрсөн оны сүүлчээр гар утаснаасаа өдөр бүр Фэйсбүүкийг хэрэглэдэг хэрэглэгчдийн тоо компьютер ашиглан ханддаг хэрэглэгчдийн тооноос давсан байна. Тиймээс Фэйсбүүк нь компьютераас илүү гар утас хэрэглэгчдээс их ашиг олж болох хандлагатай байна.
Сэтгэгдэл ( 0 )