Германы Баден-Вюртембергийн мөрдөн байцаах товчооны ажилтанууд Штутгарт хотын прокурорын газрын шийдвэрээр Освенцимийн хорих лагерийн хянагч байсан этгээдийг баривчлажээ.
Өдгөө 93 настай тэрээр 1941 оны намраас 1945 онд хорих лагерь хаагдах хүртэл хянагчаар ажиллаж байсан байна.
Сэжигтэн хэдийгээр гардан хүний амь хороогоогүй ажил үүргээ дүрмийн дагуу гүйцэтгэж байснаа мэдүүлсэн ч прокурорын газрын зүгээс амьд гэрчээс энэ жилүүдэд Освенцимийн дотоод ертөнцөд чухам ямар үйл явц явагддаж байсан талаар онцлон тодруулах зүйл нилээдгүй байгаа юм.
Освенцимийн нэгдсэн хорих лагерийн цогцолбор нь 1940-1945 онд Краковоос баруун тийш 60 км зайтай байрлаж байсан юм. Энд 1,3 сая хүн амь үрэгдсэнээс 1 сая орчим нь Еврей үндэстэн байжээ.
Сэтгэгдэл ( 0 )