Олон улсын бөхийн төрлүүдийн холбоо-ФИЛА-гийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Н.Лалович Швейцар улсын Лозанн хот дахь байранд мэдээлэл хийхдээ, бөхийн төрлийн сурталчилгааны шинэ аян эхлүүлж байгаагаа зарлалаа. Энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны пүрэв гаригаас эхлэн дэлхий даяар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өргөн далайцтай сурталчилгаа явуулr байна. “Энэ нь ФИЛА-гийн үйл ажиллагаанд хийж байгаа өөрчлөлтүүдийг улам баяжуулах учиртай юм. Бөхийн спортын үнэт зүйлс, Олимпийн хөдөлгөөний үнэт зүйлсийг илэрхийлэхийн тулд бяр тэнхээгээ сорих, өргөн тархсан байдал гэсэн бөхийн спортын суурь үзүүлэлтүүдийг нийтэд хүргэхийг бид хичээх болно. Бөхийн спортыг олимпийн төрлийн спортын хувьд нь түүнд бүх талын дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа нь ФИЛА-гийн үүрэг гэж үзэж байна. ФИЛА-гийн засаглалаас бөхийн барилдааны дүрмийг өөрчлөх, бөхийн спортыг шинэчлэх чиглэлд хийх үйл ажиллагаа идэвхжүүлнэ.” гэж тэрбээр онцлон хэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )