Америкийн боксчин Флойд Мэйуэзер нутаг нэгт Роберто Геррерог буулган авсанаар мэргэжлийн боксын WBC холбооны 66,7кг-ийн жингийн дэлхийн аварга цолоо хамгаалж чадлаа.
Лас-Вегас хотноо болсон энэ удаагийн тулаан бүтэн 12 раунд үргэлжилэн шүүгчид санал нэгтэй Мэйуэзерт ялалт өгчээ.\117-111, 117-111, 117-111\
Мэйуэзер гэр бүлийн хүчирхийлэлийн хэргээр 2 сарын ял эдлэсний дараа 44 дэх ялалтаа байгуулж байгаа юм. Геррерогийн хувьд мэргэжлийн боксын рингэнд 36 тулааны дараахи “тэргүүн дэд” ялагдал юм.
М.Мишээл
Сэтгэгдэл ( 0 )