Умард Солонгос харвахаар бэлдсэн пуужингаа хураав

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 07

Умард Солонгосын удирдлагууд харвахаар бэлдэж байсан 2 пуужингаа буцаан татсан нь түрэмгийлсэн байр суурь нь зөөлөрч байгааг илтгэж байна.
АНУ болон Японы эх сурвалжийн мэдээлснээр  Умард Солонгосын далайн зүүн эргийн Вонсан хотын ойролцоо байрлуулсан байсан дунд тусгалын баллистик пуужингаа буулгасан байна.
АНУ, Япон, Өмнөд Солонгосын командлагчид  энэхүү дунд тусгалын Мусудан пуужинг галт тэргээр зүүн эрэгрүү зөөснөөс хойш байнга ажиглаж дээд зэргийн түгшүүрийн байдал байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top