Япон, Хятад, Өмнөд Солонгос 3 улс байгаль орчны талаар төлөвлөгөө гаргаж баталлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 07

Япон, Өмнөд Солонгос улсуудын байгаль орчны сайд нар, Хятадын байгаль хамгаалах яамны дэд сайд Японы Китакуюшу хотод 2 өдөр хуралдаж даваа гарагт хамтарсан тунхаг бичгээ баталлаа.
Энэхүү тунхаг бичиг нь тус 3 улс хамтран агаарын бохирдлыг арилгах талаар дорвитой арга хэмжээ авч ажиллах зорилготой юм байна. Хамтарсан арга хэмжээний хүрээнд агаарын бохирдлыг судалж байгаль орчны талаарх асуудлыг хэлэлцэх гэнэ.
Японы засгийн газар энэхүү агаарын бохирдлыг арилгах талаар авч буй хамтарсан арга хэмжээний үр дүнд тус гурван улсын хамтын ажиллагаа улам гүнзгийрэн сайжрах болно гэж найдаж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top