Оттава нь Канадын нийслэл бөгөөд тус улсын дөрөв дэх том хот юм. Өнөөдөр уг хотын хонгор зул цэцгийн наадам тохиож байна. Хориод өдрийн турш үргэлжлэх тус баяраар, Дэлхийн II дайны үеэр Фашистуудаас зугтсан, Нидерландын вангийн гэр бүлд орогнол өгсөнд талархасан, голландчуудаас ирүүлдэг хонгорзул цэцгээр Канадын нийслэл гангардаг уламжлалтай аж. Нидерландын хатан хаан Маргарет Канадад тэр үеэр төрсөн юм.
Вангийн гэр бүл эх орондоо буцаж ирээд 1945 онд Оттавад бэлэг болгон 100 мянган хонгорзул цэцгийн суулгацыг явуулсан түүхтэй. Тэр цагаас хойш энэ наадмаар Оттава хотод Нидерландаас жил бүр 20 мянган цэцэг бэлэглэдэг байна.
Сэтгэгдэл ( 0 )