“Хизб Ут-Тахрир” хэт даврагч бүлэглэлийн гишүүдийг тусгай албаныхан Махачкала хотод баривчилсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. “Хизб Ут-Тахрир” бүлэглэлийн гишүүд байж болох 17 хүн Махачкалад баяр тэмдэглэж авто машины цонхоор исламын хэт даврагчдын тугийг гарган явж байхад нь цагдаагийн байгууллагынхан шалгажээ. Тэдний дөрөв нь дээрх бүлэглэлийн эрэн сурвалжлагдаж буй гишүүд болох нь тогтоогдсон байна.
Сэтгэгдэл ( 0 )