Гонконгийн дэлхийн хамгийн ачаалалтай усан боомтон дээр ажилладаг усан онгоцны засварын ажилчид 40 хоног жагссаны эцэст ажил хаялтаа зогсоолоо.
450 гаруй ажилчид цалингаа 20% хүртэл нэмэгдүүлэх шаардлага тавьж ажил хаялт хийсний үр дүнд 9,8%-аар нэмэгдүүлэхээр тохиролцжээ.
Энэ хооронд ачаа тээвэр хойшлогдож мянга мянган ачаатай чингэлэг овоорсон байна. Чингэлэгтэй ачаа нь азийн хамгийн баян хүн Гонконгийн тэрбумтан Ли Кашины хяналтад байдаг юм байна. Ажил хаялт зохион байгуулсан холбооны тэргүүлэгчид зөвхөн жагсагчид төдийгүй эндхийн бүх ажилчдын цалинг нэмэхээр тохиролцож амжилтанд хүрсэн ба боомтын ажиллах нөхцлийн талаар гомдол саналаа хүргэжээ.
Боомтыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахад засвар хийх шаардлагатай байгаа ба ноён Лигийн офисын гаднах амралтын газрыг барьж дууссаны дараа ажилдаа эргэн орох юм байна.
Гонконгийн далайн боомт нь Шанхай, Сингапурын дараа орох дэлхийн гуравдагч томоохон боомт бөгөөд энэ ажил хаялтын үеэр 80 000-90 000 чингэлэг гацаж зогссон байна.
Сэтгэгдэл ( 2 )
Сэлэнгэ аймгийн Ээж мод-Улан-Удэ хот –Итгэлт хамбад аялуулна.Аяны их зам ХХК 99945545
Сэлэнгэ аймгийн Ээж мод-Улан-Удэ хот –Итгэлт хамбад аялуулна.Аяны их зам ХХК 99945545