Сэтгүүлчдийг 5 жил тутам аттестатчилахыг эсэргүүцэв

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 07

ОХУ-ын Соёлын яам "Хөдөлмөрийн тухай хууль"-д өөрчлөлт оруулж, уран бүтээлч мэргэжлийн хүмүүсийг 5 жил тутамд аттестатчилах заалт оруулахаар бэлдэж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл 5 жил эсвэл тодорхой хугацааны дараа шалгалт өгч, мэргэжлийн ур чадвараа батлан харуулах юм. 

Тодруулбал, уран бүтээлч мэргэжил гэдэгт дуурийн театрын жүжигчид, театр, бүжгэн жүжигчдээс гадна сэтгүүлчид ч хүртэл багтаж магадгүй аж. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн сэтгүүлч, ажилтныг дахин аттестатчилахыг Оросын сэтгүүлчдийн холбоо эсэргүүцсэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top