Дэлхийн попын хаан Майкл Жексоны хүүхдүүд болох Принс, Пэрис, Бланкет нарын төрсөн эцэг гэж өөрийгөө нэрлэсэн нэгэн гарч ирсэн нь Марк Лестер хэмээх эр юм. Тэрээр Жексонтой найз байсан бөгөөд гурван хүүхдийг загалмайлж байжээ.
1990-ээд оны дундуур Майкл Жексон түүнээс үрийн шингэний донор болохыг гуйсан талаар мэдээлэл олон нийтэд дэлгэсэн байна. Майкл " Чи надад туслаач" гэсэн. Эхэндээ би хэргийн учрыг ойлгоод татгалзсан л даа. Гэвч түүнээс хойш жил арай өнгөрөөгүй байхад Майкл дахиад надаас үрийн шингэнийг минь гуйсан тул би зөвшөөрч, өгсөн. Ингэж л түүний хүүхдүүдийг үр шилжүүлэн суулгах замаар хорвоод мэндлүүлсэн юм" хэмээн Лестер ярьжээ.Ингээд хэсэг хугацааны дараагаар Принс төрж, дараа нь Пэрис, Бланкет гээд сувилагч бүсгүй Дебби Роугаас төрсөн хүүхдүүд бүгдээрээ Лестерийнх гэнэ. Лестер үнэнийг ДНК-гийн шинжилгээ нотлоод өгнө гэдэгт эргэлзэхгүй байгаагаа ч өгүүлсэн байна.
Ийнхүү Майклын хүүхдүүдэд төрсөн эцэг гэх нэгэн эр гарч ирж, дуулиан тариад авчээ.
Сэтгэгдэл ( 2 )
ugaaasaan jackson chin har sh dee yaj ch bodson ene 3 jacksonii tursun huuhed ugaasan bish sh de
Yg l tuunii huuhed bh shig bn da. tsagaan huuhduud sh dee xexe