АНУ-ын Массачусетс, Коннектикут, Нью-Жерси гэсэн гурван муж улсын эрх баригчид Бостонд алан хядах ажиллагаа зохион байгуулсан гэгдээд байгаа талийгаач 26 настай Тамерлан Царнаевын шарилыг оршуулах газар өгөхөөс татгалзсан байна.
Тамерлан Массачусетс муж улсын Кэмбриж хотод аж төрж байсан аж. Гэвч оршин суугчид цуглаан зохион байгуулж, шарилыг АНУ-аас гаргахыг шаардсан байна. Шарилыг авахаар ирсэн Тамерланы төрөл садангийн Руслан Царни үүнтэй холбогдуулан “дүү маань Америкт амьдарч байсан, түүний эх орон нь Америк байсан учраас эндхийн хөрсөнд шингэх учиртай” хэмээн мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )