Арван жилийн өмнө АНУ-ын Охио мужид гурван бүсгүй сураггүй алга болсон байна. Тэд 2001-2003 оны хооронд алга болсон бөгөөд тухайн үед 14-20 настай байжээ. Жина Дижизус, Аманда Бери, Мишель Найтли нар саяхан эсэн мэнд олдсон байна. Тэдний нэг болох Аманда Бери тэднийг хулгайлсан эрийн гэрээс оргож зэргэлдээх айлд гүйн очиж утсаар ярьж цагдаа дууджээ.
Харин хөршүүд нь арваад жил ямар ч эмэгтэй хүнийг тухайн айлд харж байгаагүй бөгөөд тус байшинд ганц бие эр л амьдардаг хэмээн мэдээлсэн аж.Тэднийг хулгайлсан эр 52 настай Латин Америк гаралтай нэгэн. Дуудлага авч цагдаа нар түргэн шуурхай ирж түүнийг баривчилсан байна. Мөн хохирогч бүсгүйчүүдийн нэг нь хүүхэдтэй болсон гэх мэдээлэл таржээ.
Сэтгэгдэл ( 2 )
Anug hulgaij horinoo
AIMAAR YUM BEEEEE BURHAN MIN