Мэргэжлийн теннисний шилдэг эмэгтэй тамирчин, ОХУ-ын нэрт теннисчин үзэсгэлэнт Анна Курникова ирэх долоо хоногт хуримлах тухай “The Sun” сэтгүүл мэдээллээ. Түүний сүйт залуу дуучин Энрике Иглесиас сүүлийн арван жилийн турш үерхэж байгаа бөгөөд саяхан хуримаа хийхээр сэтгэл шулуудсан бололтой. Тэдний хуримын зочноор дуучин Ж.Лопез, Дэвид Бекхэм эхнэрийн хамт, жүжигчин Ева Лонгерия зэрэг одод уригдах юм.
Мөн залуу теннисчин Анна Курникова “People” сэтгүүлийн “Хамгийн сайхан бүсгүй”ээр тодорч байсан билээ. Тэд анх 2002 онд Иглесиасийн Escape дууны клипийн зураг авалтын үеэр танилцаж, жилийн дараагаас хамтдаа амьдрах болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )