Япон, Хятадын архитекторууд Хятадын засгийн газарт барилга байгууламжийнхаа газар хөдлөлтийн хамгаалалтыг сайжруулах саналыг өргөн барилаа. Японы Олон Улсын хамтын ажиллагааны агентлаг 2008 онд Хятадын Сичуан мужид болсон 87 000 гаруй хүний амь насыг авч одсон газар хөдлөлтийн дараа Бээжинд хамтын ажиллагаагаа эхэлсэн юм.
Японы шинжээчид 10000 гаруй хятадын иргэнээс газар хөдлөлтийн стандарт, технологийн талаар мэдээлэл авчээ. Тэд барилгуудыг загварынхаа дагуу баригдсан байна уу, жинхэнэ газар хөдлөлтөд байшин барилга яаж хөдөлж байгааг шалгасан Хятадын засгийн газрын судалгааны талаар санал хүсэлт орсон 10 гаруй баримтыг цуглуулжээ.
Судлаачид Хятадын засгийн газрыг газар хөдлөлтийн хамгаалалттай барилгын техникийн чанарын баталгааг заасан журам гаргахыг шаардлаа. Хятадыг 2018 онд гэхэд газар хөдлөлтөөс хамгаалах стандартыг шинэчлэн гаргана гэж найдаж байна.
Японы шинжээч Мацутара Секи Хятадыг Япон улсын барилгын загвар, чанарын стандартаас суралцана гэж найдаж байгаагаа хэллээ.
Сэтгэгдэл ( 0 )