30 давхар барилгыг дэлбэлэв

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 08

Шотландын Глазго хотын орон сууцны 30 давхар барилгыг нураажээ. Хотын Барилгын холбооныхны уламжилснаар ашиглалтын хугацаа дууссан уг барилгыг нураахад 88 кг тэсрэх бодис ашигласан байна. Тэд барилгын суурин дээр 2017 онд орон сууцны зургаан барилга барихаар төлөвлөгөө боловсруулаад байгаа аж. Шотландын Глазго хотын хамгийн өндөр гэгдэх энэхүү барилгын жин нь 10 мянган тонн юм байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Содон(202.126.91.154) 2013 оны 05 сарын 08

Манай нийслэл хотод зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг ингээд дэлбэлчихдэг бол амар л юм байна даа. Мөнгөтэй хүмүүс эхлээд барилгаа бариад дараа нь зөвшөөрлөө хөөцөлддөг гэх практикийн эсрэг мундаг арга хэмжээ болох байх даа.

0  |  0
Top