Хятадад гараад байгаа H7N9 шувууны томууны тархалтыг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагатай хамтран судалж байгаа нян судлаачид энэ вирусыг фермээс зах хүрч, захаас фермрүү явж буй шувууны аж ахуй эрхлэгчид тарааж байж болзошгүй гэж үзэж байна.
Гонконгийн Их Сургуулийн клиникийн нян судлаач Малик Пэйрис CNN –ын сурвалжлагчид хэлэхдээ 4 сарын 6-нд Шанхай хотын шувууны захын үйл ажиллагааг хааснаас хойш энэ хотод тархаад байсан шувууны томууны халдвар авах нь эрс буурсан гэжээ. Мөн тэрээр энэ бол шувууны зах нь хүнд халдварлах хамгийн анхны сурвалж гэсэн маш тодорхой нотолгоо боллоо гэж нэмж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )