Хятадын иргэн 80 настай Дуан Кеке армийн ногоон хувцастай, таяг тулан Хятадын Хенан мужийн цэргийн эмнэлгийн үүдэнд сурвалжлагчдыг угтлаа. Тэрээр эмнэлгийн зочдод солонгосоор баярлалаа хэмээн хэлж байна.
Дуан Кеке бол Солонгосын дайнд оролцож цусаа урсган тулалдаж явсан Хятад хүн билээ. 60 жилийн өмнө Өмнөд болон Умард Солонгосын зөрчилдөөний улмаас АНУ, Хятад улсуудаар удирдуулсан арми ширүүн тулаан хийж хэдэн сая хүн амиа алдаж байжээ. 1953 онд Солонгосын хойгийг хувааж орхисон тэр өдөр хоёр тал эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурсан билээ.
Гэтэл өнгөрсөн 3-р сард олон улсын цэргийн хүчээр далайлган сүрдүүлсэн нарийн зохион байгуулалттай ажиллагааны үеэр Умард Солонгосын коммунист дэглэм эвлэрлийн гэрээг хүчингүй гэж зарлалаа.
1951 онд Дуан дөнгөж 18 настай байсан ба сайн дураараа Хятадын ардын армид элсжээ. Түүнийг Хятадын иргэний дайн эхэлсний дараахан Солонгосын хойгт барууныхнаас Солонгосын коммунистуудыг хамгаалах үүрэг даалгавар өгөн илгээжээ. Тэрээр 1953 он хүртэл 2 жил Солонгосд тулалдаж байхдаа хэд хэдэн удаа хүнд шархдаж байжээ. Түүнд одоо амьд үлдсэн хамаатан садан байхгүй бөгөөд хөрш нь мөн л цэргийн ногоон хувцастай ахмад зүтгэлтэн. Энэ цэргийн эмнэлэгт байгаа ахмад зүтгэлтнүүдийн өмссөн хувцас нь өнөөдрийн хурдацтай хөгжиж буй хятадын иргэдийн өмсдөг хувцаснаас эрс өөр юм.
Хятадын Хенан мужийн цэргийн эмнэлэгт Дуантай нэгэн адил нэлээд хэдэн ахмадууд хэвтэн эмчлүүлж байгаа ба тэд бүгд л нэг дуугаар дайныг үзэн ядаж дахин дайн бүү гараасай гэж ярилцаж сууна.
Өнөөдрийн залуус тэднийг Солонгосын дайнд оролцож хатуу ширүүн амьдрал үзэн баатарлагаар тулалдаж явсан гэдгийг бараг мэдэхгүй гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )