АНУ нь Хятадын засгийн газар болон цэргийн хүчийг цахим тагнуулын хэрэгт буруутгаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 08

АНУ-ын хэвлэлийнхэн Хятадын засгийн газар болон цэргийн хүчин АНУ-ын засгийн газрын компьютеруудыг интернетээр тагнах ажиллагаа хийж байна гэж мэдээллээ. Хятад өөрийн хамгаалах программынхаа ачаар АНУ-ын дипломат алба, эдийн засаг, батлан хамгаалах салбарын нууц мэдээллийг цуглуулах тал дээр голчлон интернет халдлагаа хийж байна гэж албаны хүмүүс хэллээ.
Пентагоноос Бээжин дахь Хятадын засгийн газарт халдлагын талаар ийнхүү шууд хандаж байгаа нь анхны тохиолдол юм байна. 
Хятадын талаас үүнийг АНУ-ын үл итгэх байдлыг харуулсан ор үндэсгүй зүйл гэж мэдэгдлээ.
Хятадын Чөлөөлөх армийн шинжээчийн мэдэгдлийг үндэслэн тус улсын Синхуа агентлагаас энэ мэдэгдэл нь хоёр орны хоорондын итгэлцэлд хор хөнөөлтэй хариуцлагагүй зүйл гэж тодорхойлж байна. Хятад, АНУ хоёр улс хоёулаа цахим гэмт хэргийн хохирогч болоод байгаа ба асуудлыг шийдэхийн тулд хамтран ажиллах шаардлагатай хэмээн тус агентлагаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hudlaa(122.201.18.175) 2013 оны 05 сарын 08

hudlaa

0  |  0
Top