Италийн Генуя боомтод хөлөг онгоц хяналтын цамхаг мөргөснөөс болж 3 хүн амиа алдаж 6 хүн сураггүй алга болоод байна. Усан онгоц цамхагийг мөргөх үед 10 гаруй хүн цамхаг дээр байсан байна. Ослын үеэр 4 хүнийг эмнэлэгт хүргэж бусад нь алга болсон тул цамхагийн ойролцоо эрэл хайгуул хийгдэж байна. Түүнчлэн нурсан цамхгийн дор олон хүн даруулсан байх магадлалтай учир цаашдаа гэмтэж бэртсэн болон амь үрэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдэх тухай албаны хүмүүс мэдээлжээ. Осол хүний буруутай үйлдэлээс юу техникийн гэмтлээс болж гарсан уу гэдгийг одоогийн байдлаар тогтоогоогүй байна. Генуя хотын прокурор энэ хэргийг шалгаж эхэлсэн ба хөлгийн ахмадыг байцааж байгаа юм байна.
Сэтгэгдэл ( 0 )