Нигерийн алан хядагчид галт зэвсэг нээж шоронгийн хоригдлуудыг оргуулжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 08

Нигерийн зүүн хойд хэсэгт өчигдөр томоохон хэмжээний террорист халдлага боллоо. "Боко харам" нэртэй экстримист бүлгийн 200 гаруй гишүүд галт зэвсэг барин Бама хотын шорон, цагдаагийн газар болон Засгийн газрын зарим байрыг шатаажээ. Энэ үеэр ихээхэн хэмжээний хохирол учирч 55 хүн амь насаа алдсан хэрэг гарсан байна. Батлан хамгаалах яамны төлөөлөгч Муса Сагир мэдэгдэхдээ "Алан хядагч этгээдүүдийн зарим нь цэргийн хуаран руу дайрсан ч нэвтэрч чадаагүй. Тэдний 10 гаруй нь амиа алдаж, хоёр нь баригдсан" гэв. 

 "Боко Харам" нэртэй бүлэглэл нь барууны үзлийг эсэргүүцэгч бөгөөд Нигерт байдаг Христийн сүмд хэд хэдэн удаа бөмбөг дэлбэлж бaйжээ. Мөн өнгөрсөн сарын сүүлээр тус бүлэглэл цэргийн байрыг дэлбэлж 200 гаруй хүн нас барсан аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top