Мехико хотын хойд дүүрэгт өчигдөр газ тээвэрлэж явсан ачааны автомашин осолдож дэлбэрсний улмаас 20 орчим хүн амиа алдаж, гурван хүн түлэгджээ. Иргэний аюулгүй байдлын байгууллагын төлөөлөгчийн ярьснаар дэлбэрэлтийн улмаас ойр хавийн оршин суугчдын байшин, гудамжинд байсан автомашинууд шатсан байна. Хэрэг явдлын шалтгааныг бүрэн тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд хохирлын хэмжээг одоогоор тодорхойлоогүй” гэжээ.
Мөн дэлбэрэлтийн ойр орчмын 45 метрийн зайнд туссан байна. Үүний улмаас 20 айлын байшин өртжээ. Тус улсын хувьд өмнө нь гэсэн ийм тохиолдол гарч байсан аж. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Мексикийн булангийн Веракруз мужид газ тээвэрлэж явсан хоёр ачааны автомашин дэлбэрсний уршгаар 43 хүн амиа алдаж байсан харамсалтай хэрэг гарч байв.
Сэтгэгдэл ( 0 )