Хятадад цэцэрлэгийн 2 хүүхэд хулганы хор хийсэн иогурт идсэнээс болж хордож нас баржээ.
Албаныхны мэдээлснээр бол Пингшаны Лангхе тосгонд сэжигтэн 39 настай Ши Хайксия хордуулсан савтай таргийг 51 настай Ян Венминээр өөрийн бизнесийн өрсөлдөгчийн гадаа тавиулсан байна. Тэрээр өрсөлдөгч нь илүү олон хүүхэд элсүүлэн авсан байсан тул ийнхүү атаархсан гэнэ.
Хохирогчийн эмээ нь хордуулсан савтай таргийг олж авчиран 5 ба 6 настай хоёр охиндоо өгчээ. Охидууд таргийг идэнгүүт хөөсөөр бөөлжин гар хөл татаж эхэлсэн ба нэг нь эмнэлэгт хүрэх замдаа өнгөрч, нөгөөх нь 7 хоног эмчилгээ хийлгэсэн боловч амьд гарсангүй.
Хятадын Чонгун хотод мөн ийм явдал гарч байсан ба хулганы хороор 100 гаруй цэцэрлэгийн хүүхдүүд хордож байжээ. Сүүлийн үед Хятадад хүүхдийн цэцэрлэгийн бизнес эрхэлдэг хүмүүсийн дунд хүүхдийн тоогоо нэмэхийн тулд хоорондоо өрсөлдөж иймэрхүү түрэмгий үйлдэл хийх нь ихсэж байна гэж холбогдох албаны хүмүүс мэдээлж байна.
Сэтгэгдэл ( 1 )
бузарын новшууд...ийм л юмнуудыг монголын парламент хэдэн арваар нь засгийн газарт урилгаар авчирч монголчуудын хийморийг дарж жаал тэнэгтсэн ш дээ.энэ хар балаг хэзээ дуусах бол..эхнээсээ хэдэн арваараа шатаад галд ертеед...муутай нехерлевел могойн хорлол...Баярцог