Америкийн дуучин, хөгжимчин, дуу зохиогч Леди Гага 1986 оны 3 сарын 20-нд Америкийн Нью Иорк хотын Иокерсд төрж Манхаттанд өсөж торнижээ. Продюссер Роб Фусари түүний хоолойн өнгийг Фреди Меркуритай харьцуулан хатан хааны дуу “Radio Ga Ga” дууг сонгоход үүнээс санаа аван өөрийн тайзны нэр болох Гага нэрийг авчээ.
Түүний 2011 оны “Born this way” цомог нь гарсан эхний 7 хоногтоо 1сая ширхэг борлогдож байсан байна. Амазонд тавьсан эхний 2 өдрөө 99 центээр 440 000 ширхэг зарагджээ. Тэрээр 2009 онд анхны тоглолтоо хийсэн ба Video Music Awards шагналтан юм байна.
Лади Гага 2009 оны 10 сард газар дундын тэнгист сарын 25,000 ам. долларын үнэтэй 6 унтлагын өрөөтэй, 8 угаалгын өрөөтэй байшинг түрээсэлж байжээ. Өндөр ханатай, том хаалгатай энэ газар нь Күйтсул-де-сак нэртэй газарт орших ба 6 143 м² талбайтай, сийлбэртэй шат, гантиг чулуун шалтай, халуун рашаан бүхий бассентэй юм байна.

Сэтгэгдэл ( 0 )