Загвар зохион бүтээгч Паломо Пикассо

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 08

Паломо Пикассо  нь 1949 оны 4 сарын 19-нд Францын Валлаурис хотод төрсөн ба загвар зохион бүтээгч, бизнесмэн эмэгтэй юм. Тэрээр зураач Пауло Пикассогийн  охин бөгөөд багаасаа урлагийн хүмүүсээр хүрээлүүлж өссөн байна.
Паломо Пикассо  нь 1968 онд Парис хотдоо загвар зохион бүтээгчээр ажлын гараагаа эхэлжээ. 1980 онд Tiffany and Co компанийн үнэт эдлэлийн загварыг зохиож эхэлсэн ба удалгүй өөрийн Паломо Пикассо брендээ нээж үнэртэн болон хувцас загварын жижиг гоёл чимэглэлийг шинээр бүтээж эхэлжээ.
2001 онд өөрийн эцэг эхийн уран бүтээлийг олонд таниулах зорилготой “Паломо Пикассо”  санг үүсгэн байгуулсан билээ. Паломо Пикассо нь Аргентиний бизнесмен Рафаел Лопец Камбилтай гэрлэж 21 жил амьдарсны эцэст гэрлэлтээ цуцлуулж Францын эмч доктор Эрик Твенеттэй гэрлэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top