Умард Солонгос улсад хүний эрхийн шалгалт хийх гэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 09

НҮБ -аас Умард Солонгос улсад хүний эрхийн шалгалт хийлгэхээр 3 гишүүнийг томиллоо. НҮБ-ын шүүгч Майкл Кайрби удирдан илтгэгч Марцуки Дарусман, хүний эрхийн төлөө тэмцэгч Сония Бисерко нартай хамтран ажиллах юм байна. Мэргэжилтнүүдийн баг Умард Солонгосын хорих газрын талаар мэдээлэл цуглуулж, хоол хүнсний хомсдлыг шалган 2014 оны 3 сард ажлын тайлангаа тавих гэнэ.
Умард Солонгос нь өмнө хийж байсан мөрдөн шалгах ажиллагааг улс төрийн заль мэх хэмээн буруутгаж байжээ.
Умард Солонгос улс нь шинжилгээнийхэнд нэвтрэх боломж олгохгүй байх өндөр магадлалтай учраас шинжилгээний баг хиймэл дагуулаас ажиглан эх орноосоо урвагсдаас мэдүүлэг цуглуулах гэнэ.
Ноён Кайрби “Бид Умард Солонгостой холбогдохыг хичээж ажиллах ба хамгийн боломжтой сайн мэдээг цуглуулж дэлхийн нүд, чих нь болсон НҮБ-д тайлагнах болно” гэж хэлжээ. Мөн тэрээр нэлээд хэдэн хүн одоогийн байдлаар мэдээлэл өгөхөөр түүнтэй холбогдоод байгааг нэмж хэллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top