Хятадын банк Умард Солонгосын банктай харилцаагаа тасаллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 09

Хятадын банк Умард Солонгосын төрийн мэдлийн гадаад валютын гүйлгээ хийдэг банктай хийх гүйлгээгээ зогсоож данснуудыг хаалаа.
Ройтерс агентлагаас Хятадын төрийн мэдлийн банк Умард Солонгосын Гадаад Худалдааны банканд өнгөрсөн мягмар гарагт мэдэгдэл өгчээ. Вашингтоноос Пхеньяныг цөмийн хөтөлбөр хэрэгжүүлсэн хэмээн буруутгаж ийнхүү хориг тавьж байна.
Хятадын банк ийнхүү банкны харилцаагямар шалтгаанаар хаасан талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Гэвч энэ үйлдэл нь Хятадын зүгээс Умард Солонгосыг цөмийн туршилт хийсэн, баллистик пуужин харвасан гэсэн шалтгаанаар санхүүгийн хориг тавьж байж болзошгүй юм.
Одоогоор Хятадын төрийн хэвлэл мэдээллээр энэ талаар дэлгээгүй байгаа ба судлаачид Хятадын энэ алхам нь Умардыг буцаан сэргээх өдөөн хатгалга болж болзошгүй байна гэж хэллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top