Пакистаны алдартай улс төрч, урлагийн од Имран Кан хүнд бэртжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 09

Пакистаны алдартай улс төрч, урлагийн од Имран Кан унаж  нуруу, толгойндоо гэмтэл авсан байна. Кан нь Пакистаны  ерөнхий сайдын 2 манлайлагчийн нэг нь юм. Тэрээр өнгөрсөн мягмар гарагт тус улсын түүхэн сонгуулийн өмнөхөн ийнхүү бэртжээ.
Кан өөрийн 2 бие хамгаалагчтайгаа Лахор дахь тамцанруу өргөгч машинаар дээш гарч байх үедээ тэнцвэрээ алдаж 20 фитийн өндрөөс унасан байна. Тэрээр унах үедээ хөндлөн төмөрт толгойгоо цохиж бэртсэн ба түүний хоёр бие хамгаалагч нь хөнгөн гэмтжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top