Брюселлийн нисэх онгоцны буудалд өнгөрсөн 2-р сард алмааз эрдэнийн хулгайн хэргээр 30 гаруй хүнийг баривчилсан ба зарим хулгайлагдсан алмааз эрдэнийг олж илрүүлээд байгаа гэнэ.
Брюселлийн прокурорын мэдээлснээр цагдаа нар өнгөрсөн мягмар гарагт Бельгээс 24, Швецараас 8, Францаас 1 хүнийг тус тус баривчилжээ. Бельгийн цагдаа нар Брюселлд 40 гаруй байшинд нэгжлэг хийсэн байна.
Албаны хүмүүс зарим хулгайлагдсан алмааз эрдэнийг Швецараас, мөнгийг нь Бельги, Швецари, Францаас олж илрүүлсэн ба тансаг зэрэглэлийн машинуудыг нь Бельгид улсын өмч болгон хураан авчээ.
Сэтгэгдэл ( 0 )