Өнгөрсөн лхагва гарагт Өмнөд Солонгосын Сөүл хотод Солонгосын хойгийн хурцадмал байдлаас шалтгаалсан алан хядах ажиллагааны эсрэг томоохон сургуулилт болж өнгөрлөө. Өмнөд Солонгосын засгийн газар, цэрэг, армийн нийт 8000 гаруй хүн энэ сургуулилтад оролцжээ.
Сургуулилтын үеэр 3 хүнтэй баг Сөүлийн төв хэсгийн метроны буудалд хортой хий бүхий жижиг бөмбөг дэлбэлжээ. Хамгаалалтын хувцастай гал сөнөөгчид хүмүүсийг аварч метроны буудлаас гарган анхны тусламж үзүүлсэн байна.
Тусгай мэргэжлийн хүмүүс метроны буудлыг цэвэрлэхээс өмнө бөмбөгний хэлтэрхийг цуглуулан судалж үзжээ.
Умард Солонгос нь өөрийн төрийн мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан АНУ болон Өмнөд Солонгос улсуудад заналхийлсэн хэвээр байгаа боловч Японы эрэгт байршуулсан дунд тусгалын пуужингаа саяхан буцаан татсан билээ.
Тиймээс Өмнөд Солонгосын цэргийн хүчин халдлага дайралт хийж болзошгүй гэж үзээд өндөржүүлсэн бэлэн байдалд байсаар байна.
Сэтгэгдэл ( 1 )
uh muu hujaa